Friday, January 13, 2017

Хийсвэр ертөнц

                                                                        

                               
                                                                                                             / 2017.01.13

Бид яг одоо бичигдээгүй, төлөвлөөгүй зүйлийг хийж сууна.Өнөөдөрийг бид юу хийж өнгөрүүлэх вэ? Ямар нэгэн газар хэн нэгэнтэй уулзаж аль эсвэл ажил,сургуульдаа ихэнх цагаа өнгөрүүлэх байх .Өнөөдөр тохиолдсон,тохиолдох үйл явдлууд бидний сэтгэлд хөөр,догдлол,гайхал,урам хугарал,гуниглал,уйтгар зэрэг мэдрэмжүүдийг бий болгодог.Бид өчигдөр тохиосон зүйлээс авсан мэдрэмж бүрийг одоо хичнээн хичээсэн ч яг тэр л мэдрэмжийг олж үл чадна.Цаг хугацаа өнгөрч,орон зай өөрчлөгдсөнөөр тухайн орон зайгаас авсан бодол,мэдрэмж бүр одоо гэх орчлонгийн нэгэн нууц онолд хөтлөгдөн хувирдаг билээ.
Тэнгэр цэлмэж нар гарна дараа нь тэнгэр бүрхэж бороо орно,солонго татна,үүлшинэ.Энэ бүгд байгалийн хуульд захирагдана.Харин бид цаг хугацаанд захирагдаж орон зайд холхин өнгөрсөн болж дурсагдах төдий одоо гэх ертөнцөд амьдарч буй эгэл хүн төрлөхтөн юм.
Цаг хугацаа ба орон зайг харьцангуй онолоор судалдаг.Энэ хүү онол нь харьцангуй тусгай ба ерөнхий гэсэн шийдвэрлэх хоёр физикийн онолуудаас бүрддэг билээ.Цаг хугацааны хувьсан буй нууцыг харьцангуй тусгай онол одоог хүртэл тодорхойлсоор байгаа юм.
Ирээдүйд оргил цэг гэж үгүй шиг бидний хийж буй бүхэн,тэндээс авч буй мэдрэмжид төгсгөл гэж үгүй.Өчигдөр болох маргаашийг зорьж,уржигдар болох нөгөөдөрийг хүлээнэ.Цаг хугацаа бол нэг л чиглэлд зогсолтгүй явах галт тэрэг.Галт тэрэгний цонхоор харж өнгөрсөн бүр нүд эрмэхийн  зур үгүй болно.Энэ бүгд хичнээн хийсвэр болохыг дараагын зогсоол дээр л бид ухаарна.........

No comments:

Post a Comment